
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-12 14:16:17
2020 оны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж ихэнх нутагт 15,0-24,9 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 25,0-29,9 градус, Хэнтэй, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа, Түргэний уулсаар 30,0-40,5 градус, өмнөд говиор 9,4-14,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,2-8,7 градусаар хүйтэн, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь, Дорнодын зарим хэсгээр дунджийн орчим ба түүнээс 1,1-2,9 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 6-15 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 16-21 градус, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 36-50 градус, төвийн болон зүүн аймгуудын хойд болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутагт 27-35 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-18 градус хүйтэн, говийн нутгийн зарим хэсгээр 1-9 градус дулаан, бусад нутагт 0-9 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 30-39 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 40-52 градус, өмнөд говиор 26-29 градус хүйтэн байлаа.
Хур тунадас ихэнх нутагт 0,0-3,0 мм, Увсын Тэс, Булганы Рашаант, Сэлэнгийн Ерөө, Өвөрхангайн Баян-Өндөр, Хархорин, Төвийн Борнуур, Хэнтийн Батширээт, Норовлин, Өндөрхаан, Батноров, Биндэр, Дадал, Баян-Адрага, Баян-Овоо, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Халхгол, Баян-Уул, Дорноговийн Иххэтэд 3,1-5,1 мм, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангай, Дорнод, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон.
12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Увсын Давст, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Ерөө, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаанд 10,1-20 см, Төвийн ихэнх, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд түр зуур Баян-Өлгийн Өлгий, Увсын Өмнөговь, Ховдын Мөнххайрхан, Ховд, Цэцэг, Говь-Алтайн Тонхил, Алтай, Баянхонгорын Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Баянговь, Баянбулаг, Баянлиг, Богд, Өвөрхангайн Хархорин, Богд, Төгрөг, Арвайхээр, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Булганы Гурванбулаг, Могод, Төвийн Бүрэн, Дэлгэрхаан, Зуунмод, Хэнтийн Дархан, Дэлгэрхаан /Хэрлэнбаян-Улаан/, Баян-Овоо, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Дорнодын Матад, Дашбалбар, Өмнөговийн Номгон, Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Даланзадгад, Булган, Гурвантэс, Манлай, Дундговийн Говь-Угтаал, Адаацаг, Сайхан-Овоо, Хулд, Мандалговь, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай, Дорноговийн Улаанбадрах, Хатанбулаг, Замын-Үүд, Хөвсгөл, Мандах сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугатад 32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджаас хүйтэн байсан бөгөөд Завханы Отгон суманд агаарт 50 градус, хөрсөнд 52 градус хүрч хүйтэрсэн.
- 12 дугаар сарын 31-ний байдлаар Увсын Давст, Тэс, Сагил, Түргэн, Ховдын Дарви, Говь-Алтайн Цээл, Гуулин, Есөнбулаг, Баянхонгорын Баянхонгор, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Архангайн Түвшрүүлэх, Хангай, Хашаат, Хотонт, Чулуут, Булганы Тэшиг, Могод, Гурванбулаг, Өвөрхангайн Хархорин, Баянгол, Бүрд, Есөнзүйл, Сант, Хэнтийн Дархан, Баянмөнх, Галшар, Жаргалтхаан, Дорноговийн Дэлгэрэх, Эрдэнэ, Замын-Үүд, Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Мөнххаан, Асгат, Сүхбаатар, Түвшинширээ, Халзанд зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөл бүрдээд байна.
- УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-т ирүүлсэн мэдээгээр 12 дугаар сард Баян-Өлгийн Улаанхус, Завханы Отгон, Баянхонгорын Баянхонгор, Баянцагаан, Жинст, Хүрээмарал, Баянговь, Галуут, Баянбулаг, Эрдэнэцогт, Баянлиг, Баацагаан, Гурванбулаг, Богд, Шинэжинст Бууцагаан, Жаргалант, Өвөрхангайн Хархорин, Булганы Баян-Агт, Төвийн Зуунмод, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Дэрэн, Сүхбаатарын Баяндэлгэр, Дарьганга, Наранд 27752, Өвөрхангайн Богдод 20510 толгой мал хорогдсон байна.
12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж ихэнх нутагт 15,0-24,9, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 25,0-29,9 градус, Хангай, Хэнтэй Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 30,0-41,4 градус, өмнөд говиор 8,9-14,9 градус хүйтэн (4 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,1-12,2 градусаар хүйтэн, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь, Дорнодын зарим хэсгээр дунджийн орчим ба түүнээс 1,1-1,8 градусаар байлаа (5 дугаар зураг).
12 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0,0-3,0 мм, Увсын Баруунтуруун, Давст, Тэс, Улаангом, Завханы Тосонцэнгэл, Яруу, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянтэс, Архангайн Түвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Баян-Өндөр, Өлзийт, Булганы Рашаант, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Дархан, Хонгор, Төвийн Борнуур, Өмнөговийн Даланзадгад, Дорноговийн Иххэт, Хэнтийн Батширээт, Норовлин, Хэрлэн, Батноров, Биндэр, Дадал, Баян-Адрага, Баян-Овоо Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Баян-Уул, Халхгол сумдын нутгаар 3,1-7,0 мм (6 дугаар зураг) орсон. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 80 орчим хувьд дунджаас бага, 20 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу (7 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

